Усны химийн найрлага чанарын судалгааны ажлыг 2022 оны 7-р сарын 18- аас 07-р сарын 28-ны өдрүүдэд ХИС-ийн БШТС-ийн багш доктор З.Бурмаа, судлаач Б.Энхчимэг, Ц.Алтанцэцэг, О.Бодьцэцэг, экологич Ц.Ганболд, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн гидробиологич Г.Ганбилэг, Дөргөний УЦС-ын экологийн инженер Н.Балжир нар хийж гүйцэтгэлээ.
2022 онд Дөргөний УЦС-ийн районы нуур, голуудад хийгдсэн ажил нь дараах 2 үндсэн хэсэгтэй хийж гүйцэтгэгдсэн. Үүнд:
- Дөргөний УЦС-ийн усан сангийн гол усны нөөцийг бүрдүүлэх Ховд голын үндсэн цутгалууд болох Ачит нуур, Шивэр гол, Сэжигтэйн хавцалын дээд бодолн доод хэсэг болох Ховд гол, Хар-Ус нуур, Дөргөний станцын усан сан, Чонохарайх голын урсгалын дагуу, Хар нуур, Хомын хоолой, Тээлийн гол, Айраг нуур гэсэн маршрутын дагуу усны балансыг тооцох зорилгын хүрээнд Ховд голын гидрологийн судалгааны ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд бид 2 үе шаттайгаар 2022 оны 07-р сарын 03-10-ны өдрүүдэд логгерээ байрлуулах, 2022 оны 10-р сарын 21-30-ны өдрүүдэд логгерээ буцааж авах маръшрутаар ажилласан.
Энэхүү ажилд:



2. Дөргөний УЦС-ын районы нуур голуудын гидрохимийн судалгааны ажлыг 2022 оны 7-р сарын 18- аас 07-р сарын 28-ны өдрүүдэд ХИС-ийн БШТС-ийн багш доктор З.Бурмаа, судлаач Б.Энхчимэг, Ц.Алтанцэцэг, О.Бодьцэцэг, экологич Ц.Ганболд, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн гидробиологич Г.Ганбилэг, Дөргөний УЦС-ын экологийн инженер Н.Балжир нар хийж гүйцэтгэлээ.


Судалгааны ерөнхий аргазүй:
Хар-Ус нуурын нуур, голуудын гидрохими, гидробиологийн судалгааны ажлын хүрээнд уст цэгүүдийн усанд газар дээр нь 7 үзүүлэлтийг 4 төрлийн багажаар лабораторит химийн дэлгэрэнгүй шинжилгээнд нийт 36 үзүүлэлтийг тодорхойлсон.
Хар-Ус, Дөргөний УЦС-ийн усан сангийн гүний зураглалыг Lowerance Ti 12 маркийн багаж ашиглан нуурын хөндлөн огтлолд трансект шугамаар явж хэмжилт хийж мэдээлэл бүрдүүлэв. Энэхүү мэдээллийг бид 2018-2022 он хүртэл тасралтгүй хийж судалгааны үр дүнгээ баталгаажуулж байна.
2022 оны 7-р сарын судалгаагаар Хар-Ус нуурын усан мандал дээр завиар 1500 гаруй км замыг туулж, судалгааны үр дүнгээ цуглуулж, цуглуулсан трансект мэдээлэлээ BioBase болон ArgGIS программ дээр боловсруулалт хийсэн.
Мэдээллийн эх үүсвэр: Байгаль орчны мэдээллийн сан