КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

КОМПАНИЙН ТУХАЙ

2004 оны 06 дугаар сарын 08-нд БНХАУ-ын “Шанхай СФЕКО” групп Дөргөний усан цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг эхэлж, 2008 оны 06 дугаар сарын 22-ны өдөр анхны агергат ажиллаж эхэлснээр “Дөргөний усан цахилгаан станц” нь баруун бүс нутгийн төдийгүй Монгол улсын усны нөөцөд түшиглэн байгуулагдсан анхны эрчим хүчний хамгийн том эх үүсгүүр болсон юм.

“Дөргөний усан цахилгаан станц” ХХК нь 4 мВ /мегабат/-ын 3 гидрогенератор, 12 мВ /мегабат/-ын суурилагдсан хүчин чадал, жилд дунджаар 38 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төслийн хүчин чадалтай бөгөөд  ашиглалтанд орсон цагаас хойш жил бүр 55-58 сая кВт цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн, үйлдвэрлэлтийн төлөвлөгөөг 55-65 хувиар давуулан биелүүлж, жилийн 4 улиралд 24 цагийн турш цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн тасралтгүй ажиллаж байна.

Үйлдвэрлэсэн цахилгаан мян.кВт*ц
СО2 Хүлэмжийн хийн бууралт /сая.тн/

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д 1 кВт цахилгаан эрчим хүчийг 37 төгрөг 55 мөнгөөр худалдан борлуулдаг ба баруун гурван аймгийн цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 25-28 хувийг жил бүр ханган ажилладаг.

2018 онд Увс аймаг ОХУ-ын хооронд татсан 220 кВ-ын агаарын шугамд гэмтэл гарахад “Дөргөний УЦС” ХХК нь баруун гурван аймгийг нийт 7.6 мВ-ын хүчин чадалтайгаар дангаар авч нэгдүгээр зэрэглэлийг хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулан 3 аймгийг хөлдөх эрсдэлээс сэргийлж байлаа. Мөн Ховд аймаг болон баруун гурван аймгийн цахилгаан, эрчим хүч тасарч доголдсон тохиолдолд Дөргөний усан цахилгаан станциас сэлгэн залгалт хийж  цахилгаан эрчим хүчээр тасралтгүй ханган ажилладаг.

“Дөргөний Усан Цахилгаан станц” ХХК-ийн инженер, техникийн ажилчид нь  2014 оноос хойш гидрогенераторуудын их засварын ажлыг бие даан хийж байгаа бөгөөд энэ нь Монгол улсын хэмжээнд усан цахилгаан станцын гидрогенераторын их засварын ажлыг Монгол инженерүүд анх удаа  хийж гүйцэтгэж байгаа тохиолдол юмаа. Засварын ажлыг дотооддоо хийж гүйцэтгэдэг болсноор БНХАУ-аас өндөр үнээр ирж гидрогенераторуудын их засварын ажлыг хийдэг мэргэжилтэнгүүдийг болиулан Эх орондоо олон зуун сая төгрөгийг хэмнэлт гарган ажиллаж байна.

2008-2024 оны байдлаар “Дөргөний усан цахилгаан станц “ ХХК нь нийт 644,150 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж 572,178 сая кВт цаг цахилгаан эрчим хүчийг “ББЭХС” ТӨХК-нд нийлүүлэн ажиллсан байна. Жилд дунжаар 40,2 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж 35,7 сая кВт цаг цахилгаан эрчим хүч түгээн ажилласан байна.

Энэ хугцаанд нийт 515,320 мянган тн хүлэмжийн хийг бууруулан ажилласан байна. Мөн жил бүр 32207 мянган тн үлэмжийн хийг бууруулж нөхөн сэргээгдэхгүй нөөцийг 30,2 мянган тн нүүрсийг нөөцөлж ажилласан байна.

Дөргөний УЦС-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үндсэн тоног
төхөөрөмжүүдийн техникийн үзүүлэлтүүд: